Өндөр эрэлттэй
Өнөөдөр adidas брэнд Yeezy Boost 350 загварын шинэчилсэн хувилбар албан ёсны дэлгүүрүүд болон онлайнаар наймдугаар сарын 27-нд худалдаалагдаж эхлэнэ гэдгийг мэдэгдлээ
Adidas-ын Twitter хуудаснаа нийтлэсэн тизер зургаас дүгнэхэд энэ нь гарцаагүй Yeezy Boost 350 загвар байгаа юм. Шинэ хувилбарын өнгө ба дизайн нь одоогоор тодорхойгүй байгаа ч загварын салбарынхан үүнийг барын хээтэй, уртааш чиглэсэн улбар шар зураастай, Канье Уэстийн "Yeezy Season 3" шоун дээр өмссөн загвар байх магадлалтай гэж таамаглаж байна. Харин зарим пүүзний хорхойтнууд тизер зураг дээрх дүрслэлийн хэмжээнээс дүгнэлт хийснээр шинэ загварыг хүүхдэд зориулсан Yeezy байж болзошгүй гэх санал дэвшүүлжээ. Харин та юу гэж бодож байна?
Сануулж хэлэхэд Канье Уэст одоогийн байдлаар Yeezy Boost 350 загварын Turtle Dove (саарал-цагаан хээтэй), Moonrock (шаргал-цагаан хээтэй), Black (хар), Tan (бор шаргал) өнгөнүүдийг танилцуулаад амжсан байгаа.
#YEEZYBOOST by @kanyewest. August 27th. pic.twitter.com/iHz4xLEJEc
— adidas Originals (@adidasoriginals) August 21, 2016
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт