Шуугиан тарьсан арилжаа
Burberry, Gucci брэндүүдийн гоо сайхны чиглэлийг болон Covergirl, OPI, Rimmel зэрэг косметикийн брэндүүдийг эзэмшдэг Америкийн Coty корпорац Kylie Cosmetics компанийн 51 хувийн хувьцааг 600 сая ам.доллараар худалдаж авлаа. Кайли Женнерийн хувьд хувьцааныхаа дийлэнхийг худалдсанаар Kylie Cosmetics болон Kylie Skin брэндийн нэр хүндийг өсгөх, илүү олон хэрэглэгчдэд хүргэх зөв алхам хийсэн хэмээн үзэж байгаа юм.
Coty корпорацын зүгээс бүтээгдэхүүний нэр төрөл болон борлуулагчдын тоог нэмэх тал дээр анхаарал хандуулан ажиллах бол бүтээгдэхүүн хөгжүүлэлт, бүтээлч ажлуудыг Кайли Женнер болон түүний баг хариуцсан хэвээр үлдэхээр болжээ. Эргэн сануулахад Кайли Женнер 2015 онд Kylie Cosmetics брэндээ үүсгэн байгуулж, эхний 18 сард 420 сая ам.долларын борлуулалт хийсэн бол 2019 оны эхээр компанийн үнэлгээ 900 сая ам.долларт хүрсэн билээ.
I can’t wait for all of the amazing things to come for @kylieskin and @kyliecosmetics! I’m excited to partner with @cotyinc to continue to expand my brands globally.. This is only the beginning!
— Kylie Jenner (@KylieJenner) November 18, 2019
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт