70% хүртэл хямдарчээ
Бишрэлт их дэлгүүрт долоодугаар сарын 6-10 өдрүүдэд шөнийн хямдралтай худалдаа явагдана
Хүссэн бүхнээ нэг доороос авах боломжийг олгодог Бишрэлт их дэлгүүр жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Шөнийн худалдаа"-гаа өнөөдөр эхлүүлэх гэж байна. Наадмын баярыг тохиолдуулан нийт таван өдөр үргэлжлэх энэхүү худалдааны үеэр дэлгүүрийн бүх брэндүүд 20-70% хүртэл хямдарч, хэрэглэгчдэд бэлэгтэй худалдаа санал болгох гэнэ. Итали хувцас, хүүхдийн эд зүйлс, дэлхийн алдарт брэндүүдийн сүрчгүүд, мөн гоо сайхны бүтээгдэхүүнүүд бүгд онцгой хямдралд хамрагдах тул та хэрэгтэй зүйлсийнхээ жагсаалтыг гарган, "Шөнийн худалдаа" руу яаравчлаарай.
Улирлын чиг хандлагыг баримталсан загварлаг хувцас ба гутлыг Бишрэлт их дэлгүүрийн Sisley, Luisa Spagnoli, Cerruti, Civas, Salamander, Bugatti, Moda da fausto, Imac, Nero giardini, Caprice ба Nila&Nila гэх италийн тансаг зэрэглэлийн брэндүүд санал болгоно. Мөн сайн чанарын хүүхдийн эд зүйлсийг Chicco брэндээс сонирхож болно. Түүнчлэн Бишрэлт их дэлгүүрт алдартай үнэртнүүд, Misaki брэндийн гоёл чимэглэл борлуулагддаг тул наадмын баярын бэлэгний сонголтыг эндээс хийж болох юм.
Магадгүй энэ олон брэнд дунд толгой тань эргэж байгаа байх. Тиймээс бид шоппинг хийх ажлыг тань хөнгөвчилж, Бишрэлт их дэлгүүрээс олох боломжтой хавар-зун 2017 улирлын үндсэн загваруудыг онцолж байна.
Шинэ мянганыхныг тодорхойлох биед эвтэйхэн атлаа өвөрмөц дизайнтай хувцас
Sisley дэлгүүр шинэ улиралд дүр төрхөө өөрчилж, шинэ мянганыхныг чиглэсэн сонирхолтой дизайнууд танилцуулсан. Харин бидний зүгээс тус брэндээс торгон материалтай бомбер, дорнын тэр дундаа япон хээтэй хүрэм ба даашинз, босоо судалтай болон спорт хэв маягтай хувцаснуудаас сонголтоо хийхийг зөвлөж байна. Эдгээр загварууд нь энэ улирлын үндсэн трендүүдийн нэг юм.
Ямар ч үед өмсөж болох төрөл бүрийн гуталнууд
Германы Salamander брэндэд эрчүүд ба эмэгтэйчүүдийн гутлын хэрэгцээг бүрэн хангах төрөл бүрийн загварууд бий. Харин энэ улиралд спорт хувцаслалт ноёрхож байгаа тул та юуны түрүүнд цэмцгэр хийцтэй кет сонгоорой. Бас нэгэн хэзээ ч буруудахгүй сонголт бол минимал дизайнтай лофер юм. Эдгээр гутлуудыг та ямар ч хувцастай, хаана ч өмсөж болно шүү.
Бяцхан үрсэд зориулагдсан сайн чанарын бүтээгдэхүүнүүд
Гэр бүлийн тань нар болсон бяцхан үрсээ мэндэлсэн цагаас нь эхлэн хайр энэрлээр өлгийдөж, эрүүл аюулгүй орчин бий болгох нь эцэг эхчүүд бидний хамгийн аз жаргалтай зорилго байдаг шүү дээ. Тийм ч учраас Chicco брэндийн харшил өгдөггүй арьс арчилгааны бүтээгдэхүүн, аюулгүй байдлыг бүрэн хангасан хүүхдийн тэрэг, оюун ухаан хөгжүүлдэг тоглоомууд танд гарцаагүй таалагдах учиртай.
Хавар-зун 2017 улирлын шинэ үнэртнүүд
Дулаан улиралд бид сэрүүн мэдрэмж төрүүлэх, сэтгэл сэргээх, адал явдлаар дүүрэн үнэртний эрэлд гардаг. Харин бид Бишрэлт их дэлгүүрээс олж болох шилдэг найман үнэртнийг энэхүү нийтлэлдээ жагсаалаа. Coach-ын Eau de Parfum, Montblanc-ы Lady Emblem, Lanvin-ы Modern Princes зэрэг үнэртнүүд уг жагсаалтад багтсан байгаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт