LACMA Art + Film Gala: Улаан хивсний шилдэг төрхүүд

Ли Жон Жэ, Билли Айлиш, Хейли Бибер болон бусад

Энэ сарын 6-ны өдөр арав дах удаагийн LACMA Art + Film Gala арга хэмжээ АНУ-ын баруун эргийн хамгийн том урлагийн музей болох LACMA-д зохион байгуулагдсан билээ. Энэхүү үдэш нь кино, загвар, урлаг болон энтертейнментийн салбарт хүч үзэж яваа гавьяатнуудад хүндэтгэл үзүүлэхийн сацуу урлагийн музейд хөрөнгө босгох зорилготой юм. Мөн 2021 оны LACMA Art + Film Gala урьдын адил Италийн Gucci загварын ордны дэмжлэгтэйгээр зохион байгуулагдсан байна.

Бүтэн нэг жилийн турш завсарласны эцэст уг арга хэмжээ нь дуулиант “Squid Game” киноны Ли Жон Жэ, Пак Хэ Сү болон Билли Айлиш, Жарет Лето, Сальма Хайек зэрэг А зэрэглэлийн алдартнуудын хамт эргэн ирлээ. Түүнчлэн TikTok платформоор дамжуулан олонд танигдсан эрхмүүд болох Чарли Дамелио, Пьер Бү, Ник Чемпа, Белла Порч, Эддисон Рэй нар LACMA Art + Film Gala-ийн улаан хивсэн дээр харагдсан билээ.

Дийлэнх уран бүтээлчид Gucci загварын ордны хувцаснаас сонгосон байлаа. Жишээ нь дуучин Билли Айлиш торон хар даашинзаар гоёж, Жарет Лето ягаан цацагтай тейлор хослол өмсжээ. Харин үдшийн хамгийн хээнцэр төрхийг Saint Laurent ордны V энгэртэй, цагаан торгон даашинзыг өмссөн Хейли Бибер бүрдүүлжээ. 

Эль Фаннинг
Ли Жон Жэ
Билли Эйлиш
Lil Nas X
Сальма Хайек, Франсуа-Анри Пино
Жаред Лето
Майли Сайрус
Дакота Жонсон
Хейли Бибер
Флоренс Уэлч
Трейси Эллис Росс
Пэрис Хилтон, Картер Реум
Сиенна Миллер
Сьюки Уотерхаус

Buro.Mongolia

2021-11-08, 16:56