Хараад байх нь ээ өнөө үед бүхий л загварын орднууд дүр төрхөөрөө кино од сонгох болжээ. Тухайлбал саяхан Louis Vuitton-ы шинэ нүүр царайгаар “Spectre”-ийн гол дүрийн бүсгүй Леа Сейду тодорсон мэдээ цацагдлаа
Louis Vuitton эртнээс жүжигчин бүсгүйчүүдтэй хамтарч ирсэн билээ. Брэнд урьд өмнө нь Алисия Викандер, Мишель Уильямс ба Женнифер Коннелли зэрэг кино одуудтай ажиллаж байсан туршлагатай юм. Харин Леа Сейдугийн хувьд гэвэл тэрбээр өмнө нь Miu Miu, Prada ба Rag & Bone брэндүүдийг төлөөлөөд амжсан байна. Тиймээс Louis Vuitton түүнийг энэ улирлын нүүр царайгаар тодруулсанд гайхах зүйл алга. Загварын ордны удирдлагууд Леа Сейдуг "Франц дэгжин хэв маягийн тод төлөөлөгч" гэж үзэж байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт