M.I.A. ба H&M таны хуучин хувцсыг дахин боловсруулж шинэ загвар бүтээнэ

Хамтын ажиллагаа

Сүүлийн үед H&M брэнд нэгэн томоохон төсөл дээр ажиллаж байна. Тэд дуучин M.I.A.-тай хүчээ нэгтгэн, “Дэлхийн дахин боловсруулах долоо хоног” гэх хөдөлгөөн эхлүүлжээ

"Дэлхийн дахин боловсруулах долоо хоног"-ийн гол зорилго нь хүмүүсийн хуучин хувцсыг шинэ болгон хувиргаж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулахад оршиж байгаа юм. H&M брэнд уг хөдөлгөөнийхөө явцад дэлхий даяар тархсан 3,600 гаруй албан ёсны дэлгүүрээрээ дамжуулан хэрэглэгчдээс 1,000 гаруй тонн хэрэггүй хувцас цуглуулах зорилготой байна. Хэрэглэгчид хувцас тушаасныхаа хариуд дэлгүүрийн кредит хүлээж авах аж. Энэхүү үйл ажиллагаа нь дөрөвдүгээр сарын 18-наас 24-ны хооронд үргэлжлэх болно. Дуучин M.I.A. уг төслийг дэмжих зорилгоор нэгэн онцгой бичлэг бэлдэж байгаа гэнэ. Дахин боловсруулалтын ач холбогдлыг тайлбарлах түүний бичлэг дөрөвдүгээр сарын 11-ны өдөр H&M-ийн албан ёсны вебсайт дээр тавигдана. Тэр үед бид та бүхэнд дахин сануулан нийтлэх болно.

Ө.Тодгэрэл

2016-03-17, 10:00

  • Зураг: