Net-a-Porter.com вебсайтын ерөнхийлөгчөөр 2011 оноос хойш ажиллаж ирсэн Элисон Ленис одоо Net-a-Porter Group-ын ерөнхийлөгчөөр томилогдлоо
Net-a-Porter Group-ын ерөнхийлөгч гэх өндөр албан тушаал дээр Ленисээс өөр илүү тохиромжтой хүн байхгүй л болов уу. Тэрбээр Натали Массенетэй олон жилийн турш маш ойр ажилладаг байсан тул цахим худалдааны том компанийн үйл ажиллагааны талаар сайн мэдлэгтэй нэгэн. Ленис анх 2007 онд Net-a-Porter-д ирж, борлуулалт ба маркетинг хариуцсан дэд ерөнхийлөгчөөр томилогдож байсан юм. Түүнээс хойш тэр компанитай цуг өсөж, дэвшиж 2011 онд Net-a-Porter.com вебсайтын ерөнхийлөгч болсон билээ.
"Net-a-Porter Group-ын ерөнхийлөгчийн албан тушаал дээр томилогдсон нь миний хувьд их нэр төрийн хэрэг юм. YOOX бас Net-a-Porter Group-ын нэгэн хэсэг болсон тул бидний бизнест цаашид хөгжиж, дэвшихэд хязгаар үгүй гэж бодож байна. Энэхүү авьяаслаг хамт олныг удирдах гайхамшигт боломжинд үнэхээр баярлаж, ажлаа эхлүүлэхийг тэсэн ядан хүлээж байна" хэмээн Ленис ярьлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт