Shangri-La Mall-д
Өнөөдөр Shangri-La Mall их дэлгүүр нээлтээ хийлээ. Энд нээгдсэн олон арван брэнд дэлгүүрүүд дотор дөрвөн монгол дизайнерын нэгдсэн бутик хүмүүсийн анхаарлыг хамгийн их татаад байна
Загварын ертөнц сонирхогчид өнгөрсөн сараас эхлэн Monalun, Muse Art house, Queen Fashion house ба Michel & Amazonka маркуудыг нэгдсэн загварын шоу зохион байгуулж, нэг дор бутик дэлгүүр нээхийг хүлээсэн билээ. Энэ нь тэгэхдээ зөвхөн нэг шинэ дэлгүүрийн нээлт төдий зүйл биш юм.
Дэлхийн жишгээр бол дизайнерууд цаг үеэсээ түрүүлсэн шинэ цуглуулгыг улирал тутам бүтээж, загварын шоу болон гол хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулан хүмүүст танилцуулдаг. Улмаар загварын редакторууд нарийн дүн шинжилгээ хийж, шинэ цуглуулга амжилттай болсон уу, үгүй юу гэдгийг хэрэглэгчдэд тоймлон хүргэх ажлаа гүйцэтгэнэ. Эцэст нь худалдан авагчид тухайн улиралд өөртөө ямар дүр төрх бүрдүүлэхээ шийдэхэд хэрэгтэй бүх мэдээлэлтэйгээр дэлгүүрт зочлон худалдан авалтаа хийдэг. Тэгвэл өнөөдөр Shangri-La Mall-д Монголын Дизайнеруудын Нэгдсэн Холбооны гишүүдийн бутик дэлгүүр нээгдсэнээр Улаанбаатарт загварын салбарын гол, гол зүйлс бүрдэж чадлаа.
Хэрэв та тус бутикт худалдаалагдаж буй дизайнеруудын загварын тойм мэдээлэлтэй танилцахыг хүсвэл эндээс үзээрэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт