Меган Маркл Smart Works гэх ажилгүй эмэгтэйчүүдэд ажил олоход нь тусалдаг сайн үйлсийн санг дэмжих зорилгоор ажил хэрэгч хувцасны анхны цуглуулгаа танилцууллаа. Smart Set буюу ухаалаг иж бүрдэл хэмээн нэрлэгдсэн уг цуглуулга нь Misha Nonoo, Marks & Spencer, Jigsaw ба John Lewis гэх Лондонгоос гаралтай дөрвөн брэндтэй хамтран бүтээгдсэн юм. Цуглуулгад цагаан сорочка, нарийхан брюк өмд, минимал пиджак, өвдөг хүрсэн урттай даашинз ба tote загварын гар цүнх багтсан байна. Харин таны худалдан авсан загварын ижил хувилбарыг Smart Works сангийн оролцогчдод үнэгүй олгох юм.
"Их Британи руу нүүсний дараа би юуны түрүүнд нийгэмдээ өөрчлөлт оруулахыг хичээж буй дотоодын байгууллагууд ба нийгэмлэгүүдийг дэмжихийг зорьсон. Smart Works сангийн үйл ажиллагааг дэмжихээр хүчээ нэгтгэсэн дөрвөн брэнддээ талархал илэрхийлж байна. Нэг ч биш хэд хэдэн компанийг уг төсөлд оролцуулснаар бид хүчээ нэгтгэсэн үед бие биеийнхээ эрхийн төлөө тэмцэн шинэ боломжуудын төлөө хувь нэмэр оруулж болдгийг харууллаа. Би энэ төслийн нэг хэсэг болсондоо бахархаж байна" хэмээн Меган Маркл шинэ санаачилгынхаа талаар ярьжээ.
Цуглуулгын загваруудыг дээр дурдсан дөрвөн брэндийн вебсайтуудаас худалдан авах боломжтой.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт