Net-a-Porter-ыг үүсгэн байгуулагч Натали Массене шинэ компани бүртгүүллээ

Таны ээлж

Натали Массене саяхан Net-a-Porter-той салах ёс гүйцэтгэсэн хэдий ч маш хурдан бизнесийн тоглоомд буцаж орлоо. Тэрбээр аравдугаар сард Imaginary Ventures гэх нэртэй компаниа бүртгүүллээ

Натали Массене Net-a-Porter-ыг олон жилийн өмнө үүсгэн байгуулсан бөгөөд саяхан компаниа орхисон билээ. Тэрбээр компанийн өөрийн эзэмшлийн хувьцааг бэлэн мөнгө болгосноор (цуурхлын дагуу түүний хувьцаа 153 сая долларын үнэтэй аж) хэсэг хугацаанд олны нүднээс алга болсон юм. Загварын салбарынхны дунд түүнийг шинэчлэгдсэн Style.com вебсайтын захирал болно гэсэн шуугиан тарж байсан ч Массене өөр чиглэл сонгосон бололтой.

Тэр дахин нэг удаа өөрийн гэсэн компани үүсгэн байгуулахаар шийджээ. Натали Массене шинэ бизнесээ Imaginary Ventures нэртэйгээр бүртгүүлээд амжсан ба өөрийгөө ерөнхий захирлаар томилсон гэнэ. Компанийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй хэдий ч ирээдүйд юу болох нь тун сонирхолтой байна.

Ө.Тодгэрэл

2015-11-10, 11:00

  • Зураг: