Нью-Йорк хотод анхны хүйсийн хамааралгүй дэлгүүр нээгдлээ

Хүйсийн хувьсгал ойртож байна

Нью-Йорк хотод анхны хүйсийн хамааралгүй жижиглэнгийн худалдааны орон зай нээгдлээ. Phluid Project нэртэй энэхүү дэлгүүрийн эзэн Роб Смит 25 жилийн турш хувцасны салбарт ажилласан бөгөөд Macy's ба Victoria's Secret гэх алдарт брэндүүдтэй хамтарч байсан туршлагатай билээ.



Phluid Project дэлгүүрт тавигдсан хувцаснууд хүйсийн шинж тэмдгээр бус харин тухайн брэндийн гоо зүйн онцлогоос хамааран хуваагдах юм. Дэлгүүрт танилцуулагдах брэндүүд дунд Gypsy Sport, Oak, Dr Martens болон дэлгүүрийн гаргадаг ижил нэртэй марк хамрагдана. Харин хувцаснуудын үнэ 35-150 ам.долларын хооронд хэлбэлзэх бөгөөд ямар нэгэн тодорхой хүйсийн шинж тэмдэггүй манекен дээр өмсүүлэгдсэн байх болно. Хувцас солих өрөө ч бас хүйсээр хуваагдахгүй.

Phluid Project дэлгүүр Бродвей гудамжинд байршиж байна.

Buro.Mongolia

2018-03-26, 13:00

  • Зураг: