Орчин үеийн 13 супермодель тус бүрдээ усны хувцасны дизайн гаргалаа

Аль нь танд илүү таалагдаж байна вэ?

Анх Instagram олон нийтийн сүлжээгээр дамжуулан алдар нэрээ олсон америкийн Solid & Striped брэнд 2018 оны шинэ цуглуулгаа орчин үеийн 13 супермоделийн тусламжтайгаар бүтээжээ. Тодруулбал брэндийн хамт олон энэ удаад Victoria's Secret-ийн сахиусан тэнгэрүүд Лили Олдриж, Эльза Хоск ба Жозефин Скривер, олон улсын загварын тайзны шилдэг моделиуд Наташа Поли ба Жордан Данн, ахмад загвар өмсөгч Каролин Мерфи гэх зэрэг салбарын шилдгүүдтэй хамтарч, модель бүрийг өөрийн гэсэн усны хувцасны дизайн гаргахыг хүссэн байна.

Шинэ цуглуулгыг Solid & Striped брэндийн албан ёсны вебсайт дээрээс худалдан авах боломжтой.

 

Buro.Mongolia

2018-02-07, 16:00