Дуучин Рианнагийн асар их амжилт олсон Fenty Creeper кетний гурван шинэ өнгө тавдугаар сарын 26-наас худалдаанд гарах гэж байна
Өнгөрсөн жилийн есдүгээр сард анх худалдаанд гарсан Рианнагийн "Fenty Puma Creeper" кет одоо хүртэл эрэлт өндөртэй байгаа. Дуучны анхлан гаргасан хар-цагаан, цайвар ягаан, усан цэнхэр ба цагаан өнгөнүүд дэлгүүрүүдээр зарагдаж дуссан тул Creeper-ийн шинэ хувилбарууд дахин худалдаанд гарах болсон талаарх мэдээ Fenty цуглуулгын шүтэн бишрэгчдийг баярлуулах нь гарцаагүй биз ээ.
Шуугиан дэгдээж буй уг кет нь тун удахгүй гялгар цагаан, хүрэн улаан кантаар чимэглэгдсэн илгэн ногоон мөн илгэн хар гэсэн гурван сонголттойгоор гарах нь байна. Загварууд $150 доллараар зарагдах бөгөөд юуны түрүүнд Puma-гийн албан ёсны вебсайт дээр тавигдах гэнэ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт