Шууд дамжуулалт: Dior Haute Couture, хавар-зун 2017 шоуг эндээс үзээрэй

Парисаас дамжуулж байна

Монголын цагаар нэгдүгээр сарын 23-ны 22:00 цагт бидэнтэй нэгдээрэй

Нэгдүгээр сарын 22-26-ны хооронд Парис хотод кутюр загварын долоо хоног зохион байгуулагдна. Үүнтэй холбогдуулан Dior ордны шинэхэн бүтээлч захирал Мария Грация Кьюри өнөөдөр анхны кутюр цуглуулгаа олонд дэлгэх гэж байна. Загварын салбарынхан Кьюрийг кутюр загварт зориулагдсан, төрөлхийн авьяастай гэж ярих нь их. Учир нь түүний Valentino ордонд ажиллах хугацаандаа урлаж заншсан хээ хатгамлаар баялаг, хагас гэрэлтэх, торон даашинзууд үлгэрийн гэмээр үзэсгэлэнтэй харагдаж, маш эмэгтэйлэг, нандин мэдрэмж төрүүлдэг.

Хэрвээ та санаж байгаа бол Кьюри Dior ордонд зориулсан анхны хавар-зун 2017 улирлын ready-to-wear цуглуулгадаа феминизмийн сэдвийг хөндөж, бүсгүйчүүдийг гэмгүй атлаа хүчирхэг загваруудаар гоёсон. Тэгэхээр энэ удаад тэрбээр эхлүүлсэн сэдвээ үргэлжлүүлэх болов уу, эсвэл цоо шинэ дүр төрх танилцуулах болов уу? Уг асуултын хариуг олж мэдэхийг хүсвэл өнөөдөр орой 22:00 цагт бидэнтэй нэгдэж, Парис хотын Роден музейд зохиогдох Dior Haute Couture загварын шоуг тухлан үзээрэй. Хоцорч болохгүй шүү!

Buro.Mongolia

2017-01-23, 17:00

  • Зураг: