Америкийн Vogue сэтгүүл ба Google компанийн шинэ VR төсөл
Америкийн Vogue сэтгүүл 125 жилийнхээ ойн баярыг тохиолдуулан Google компанитай хамтран нэгэн сонирхолтой, шинэ төсөл хийж байна. "Supermodel Closets" нэртэй энэхүү төсөлд дэлхийн супер моделиуд өөрсдийн хувцасны өрөөгөө бидэнд танилцуулах юм. Vogue сэтгүүлийн энэхүү төсөл нь виртуал бодит байдал дээр суурилсан, богино хэмжээний цуврал видеонуудаас бүрдэж буйгаараа онцлог болжээ.
"Supermodel Closets" төсөл нь Vogue сэтгүүлийн бас нэгэн цуврал болох "73 Questions" видеотой төстэй харагдах болно. Гэхдээ "73 Questions" видеонд одууд харилцан яриа өрнүүлдэг бол "Supermodel Closets" төсөлд моделиуд ганцаараа ярьж, өөрсдийн шүүгээнд байгаа хамгийн сонирхолтой эд зүйлсээ танилцуулна. Үүнээс гадна үзэгчид виртуал нүдний шил зүүж, загвар өмсөгчдийн хувцасны өрөөтэй танилцах боломжтой юм.
Энэхүү төслийн анхны оролцогчоор Кендалл Женнер тодорч, бидэнд өөрийн хувцасны өрөөг танилцуулж байна. Мөн тун удахгүй супер модель Синди Кроуфорд болон бусад дэлхийн шилдэг загвар өмсөгчид уг төсөлд хамрагдах болно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт