Gosha Rubchinskiy маркийн дизайнерын толилуулсан өнгөрсөн намрын загварын шоу дээр Демна Гвасалия “Земфира” бичигтэй цагаан Converse кет өмссөнөөр зурагчдын дуранд өртсөн билээ. Харин өнөөдөр бид Vetements-ийг дуучин бүсгүйд зориулсан тусгай малгайтай цамц гаргасныг олж мэдлээ
"Би Земфираг 16 наснаасаа эхлэн сонсож байна. Тэр нэг төрлийн миний анхны хайр юм. Түүний "Ромашки" болон бусад бүх дуунд би дурласан. Бид Ренататай эртнээс нөхөрлөж ирсэн бөгөөд бүр Земфиратай нэг удаа "скайп"-аар дамжуулан караокедож байсан удаа ч бий" хэмээн Демна Гвасалия Buro 24/7-д өгсөн ярилцлагадаа ярьсан байгаа. Үнэн хэрэгтээ 1990-ээд оноос эхлэн Оросын рок од тодотголтой уран бүтээлээ туурвиж буй дуучин Земфира ба сүүлийн үед загварын салбарыг байлдан дагуулж буй Парисаас гаралтай Vetements брэндийн бүтээлч захирал Демна Гвасалия нар саяхныг хүртэл бие, биенээ таньдаг ч, нэг ч биечлэн уулзаж үзээгүй байсан юм. Гэхдээ Гвасалия ойролцоогоор сарын өмнө Земфирагийн тоглолтыг үзэх хүслээр Москва хотыг тусгайлан зорьж, алдарт дуучинтай илүү дотно танилцсан байгаа.
Дизайнер тэрхүү аяллынхаа дараа "Земфира" бичигтэй хар өнгийн малгайтай цамц гаргаж, SVMoscow дэлгүүрээр борлуулж байна. Ердөө 50 ширхэг үйлдвэрлэгдсэн энэхүү загвар нь тус бүрдээ 770 долларын үнэтэй байх аж.
Дашрамд дурдахад Vetements-ийн "Титаник" цамц өмнөх улиралд өндөр амжилт олж, худалдаанд гарсан нэн даруйдээ борлогдаж дууссан байгаа. Дуучин Земфира хүртэл тэрхүү цамцыг өмсөх дуртайгаа нэг биш удаа дурдаж байсан юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт