Загварын тайзан дээрх ихрүүд: Белла Хадид ба Карла Бруни

Үнэхээр адилхан байгаа биз?

Орчин үеийн А зэрэглэлийн загвар өмсөгч Белла Хадид 1990-ээд оны супермодель Карла Брунитай ихэр мэт төстэй гэх яриа аль эртнээс салбарынхны дунд тархаад байсан билээ. Харин өчигдөр алдарт бүсгүйчүүд Каннын кино наадмын хүрээнд анх удаа хамтдаа зургаа даруулснаар үнэхээр л хоорондоо адилхан гэдгээ харууллаа. Тэд өөрсдөө ч үүнийгээ хүлээн зөвшөөрч байгаа юм. Тодруулбал Карла Бруни өөрийн Instagram хуудаснаа "Надад нууц охин байгаа юм биш биз?" гэх тайлбарын хамтаар Беллатай даруулсан зургаа нийтэлжээ.

Белла ба Карла нар өөр, өөр үеийн загвар өмсөгчид хэдий ч хоёулаа тухайн үеийнхээ шилдгүүдийн нэгээр тооцогддог. Дөнгөж 21 насандаа Белла Dior, Balmain, Moschino гэх зэрэг нэр хүндтэй загварын ордуудтай хамтран ажиллаж, хамгийн эрэлт ихтэй загвар өмсөгчөөр нэрлэгддэг. Харин Карла 19 насандаа загварын салбарт хөл тавьж байсан бөгөөд тухайн үедээ Givenchy, Karl Lagerfeld, John Galliano ба Yves Saint-Laurent гэх ордуудтай хамтарч байжээ.

Buro.Mongolia

2018-05-16, 17:00