Английн гэрэл зурагчин Керри Дин бол Монголын нутгаар зочилж, бидний соёлын онцлог, аж ахуйн амьдралыг камерын дурандаа мөнхлөх дуртай нэгэн. Одоогоос найман жилийн өмнө буюу 2015 онд тэрээр ноолуур үйлдвэрлэх үйл явцыг баримтжуулахаар Монголыг зорихдоо тэс өөр зүйлд анхаарлаа хандуулсан нь сурагчдын үсний засалтын жигдрэл байлаа.
Керри аяллаа Улаанбаатараас 20 орчим цагийн зайтай Баянхонгор аймгийн Баянговь сумаас эхэлсэн бөгөөд өнгө өнгийн хөвсгөр үсний боолтоор гангарсан сурагч охидын зургийг дардаг болов. Ингэхдээ тэрээр ихэвчлэн сумын төвийн сургуулийн ойр хавиар явган алхана. Төд удалгүй Керригийн сэдэл Баянговийнхны чихэнд дорхноо хүрж нутгийн хүмүүс хүүхдээ гоёцгоон Керригийн байсан гэрт өөрсдөө очиж зургаа даруулдаг болсон аж.
Элсээр хүрээлсэн уудам говийн дунд сүндэрлэсэн хуучинсаг байшин, монгол гэр болон үүний өмнө зогсох орчин цагийн хувцсаар гоёсон охидын эсрэгцсэн дүр зураг Керригийн сэтгэлд ихэд хоногшсон байна. “Тэнд Европоос ирсэн зочид гийчид ховорхон үзэгддэг тул хүүхдүүдэд би их л сонирхолтой санагдах шиг болсон. Манай гэрийг тойроод л гүйнэ, нүүрэндээ инээд тодруулан намайг ширтэн зогсоно” хэмээн тэрээр дурсжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт