Kisuii, Matteau болон бусад өсөх ирээдүйтэй нэрс
Аялал, амралтын улирал эхэлсэн энэ үед гоёмсог усны хувцас олно гэдэг амаргүй ажил. Бид Instagram олон нийтийн сүлжээнээс өвөрмөц бөгөөд загварлаг дизайнтай усны хувцас санал болгодог долоон брэндийг онцолж, та бүхэнд танилцуулж байна.
Kisuii
Нью-Йоркд үйл ажиллагаагаа явуулдаг Израйлийн Kisuii брэнд усны хувцаснаас гадна мөн наран шарлагын газарт өмсөхөд зориулагдсан төрөл бүрийн загвар гаргадаг. Усны хувцасны үнэ: $200-250
Andie
Минимал хэв маягаар хувцасладаг хүмүүст тохирох төгс усны хувцас энэ брэндэд бий. Andie марк нь одоогийн байдлаар зөвхөн нэг төрлийн эсгүүртэй усны хувцсыг хөх ба цагаан гэх хоёр өнгөний сонголттойгоор худалдаалж байна. Усны хувцасны үнэ: $125
Matteau
Бас нэгэн маш цэмцгэр дизайнтай, энгийн хийцтэй усны хувцас санал болгодог Австралийн минимал брэнд. Matteau-гийн хоёр эсвэл нэг хэсгээс бүрдсэн усны хувцаснууд ихэвчлэн саармаг өнгийн сонголттойгоор гардаг. Усны хувцасны үнэ: $280
Ephemera
Австрали улсаас гаралтай хоёр дахь минимал брэнд. Усны хувцасны үнэ: $140-230
Roxana Salehoun
Parsons сургуулийн төгсөгчийн үүсгэн байгуулсан Roxana Salehoun марк Лос-Анжелест үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд ихэвчлэн энгийн дизайнтай усны хувцас урладаг. Усны хувцасны үнэ: $230
Sideway
Мөн адил Лос-Анжелест байрших америкийн Sideway залуу брэнд 1990-ээд онуудаас бүтээлч санаа аван бага зэрэг ретро уур амьсгалтай загварууд гаргах дуртай. Усны хувцасны үнэ: $130
Bruna Malucelli
Төрөл бүрийн бичиг ба хээгээр чимэглэгдсэн зугаатай усны хувцас гаргадаг Bruna Malucelli брэндэд ямар ч төрлийн галбирт таарах өргөн сонголт бий. Усны хувцасны үнэ: $230-260
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт