Мөрөөдлийн зүйл: Gucci-гийн ээмэг

Лусын дагинын чимэглэл

Сүүлийн хоёр жилийн хугацаанд минимал хэв маягийн гоёл чимэглэл загварын ертөнцөд ноёрхож байлаа. Харин одоо нөхцөл байдал өөрчлөгдөж, аль болох том хэмжээтэй ээмэг, зүүлт моодонд орж байна. Өөрөөр хэлбэл энэ хавар-зуны улиралд та аль болох их чулуу, шүр ба чимэглэлийн элементүүдтэй загвар сонгосноор хамгийн сүүлийн үеийн чиг хандлагад нийцэх болно.

Уг чиг хандлагын үндсэн шаардлагуудыг хангах нэгэн загвар бол Gucci ордны лусын дагинад зориулагдсан мэт гоёмсог том ээмэг юм. Дизайнер Алессандро Микелегийн урласан энэхүү ээмэг нь загасны хэлбэрт орж, олон өнгийн тунгалаг чулуу ба том хэмжээтэй сувднуудаар чимэглэгджээ. Ийм зэргийн анхаарал татам ээмгийг хосоор нь биш, харин өрөөснөөр нь зүүвэл илүү зохимжтой байх болно. Ингэснээр таны төрх хэтэрхий их ачаалсан биш атлаа этгээд харагдана. Харин та ээмгийг хосоор нь зүүхийг хүсвэл хувцаслалтаа минимал хэв маягаар бүрдүүлж, загварын тэнцвэрийг хадгалаарай.

Buro.Mongolia

2017-05-28, 12:00

  • Зураг: