Флоренц хотод 96 дах удаагийн Pitti Uomo үзэсгэлэн эхэллээ. Дэлхийн өнцөг булан бүрээс хамгийн загварлаг эрчүүд нэг дор цугладаг энэхүү арга хэмжээ нь жил ирэх тусам илүү өргөн хүрээг хамарсан, уламжлалт хязгаараа тэлсэн, чөлөөт сэтгэлгээтэй болж байгаа нь юуны түрүүнд хүрэлцэн ирсэн зочдын хувцаслалтаас анзаарагдана. Эрчүүд энэ удаад тааран хослол, цэцгэн хээтэй богино ханцуйтай цамц зэрэг сонгодог шийдлүүдээс гадна армийн хүрэм, загасчны хантааз, жийнсэн материалтай панама ба дугуйчны нарны шил зэрэг илүү гудамжны аястай загваруудаар хувцасласан байлаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт