Pitti Uomo дээрх шилдэг төрхүүд: Хоёрдугаар хэсэг

Pitti Uomo-гийн зочид илүү чөлөөтэй хувцасладаг болжээ

Жил бүрийн Pitti Uomo дээр бүрх малгай, давхар энгэртэй хослол, пастель өнгийн хувцас өмссөн загварлаг эрчүүд хүрэлцэн ирдэг уламжлалтай. Гэсэн ч энэ удаад Флоренц хотын гудамжинд багахан хэмжээний өөрчлөлт орсон харагдана. Мэдээж хэрэг стандарт төрхүүд олон байсан ч, залуус илүү чөлөөтэй хувцаслах болсныг анзаарахгүй байхын аргагүй. Тэд сонгодог захтай цамцны оронд гурвалжин энгэртэй ханцуйгүй сул цамц сонгож, ерөнхий хувцаслалтдаа гудамжны уур амьсгал нэмэх болжээ.

Buro.Mongolia

2018-06-15, 17:00

  • Зураг: