Street Style: Coachella 2025 наадам дээр үзэгдсэн шилдэг төрхүүд

Наадмын эхний долоо хоног

Калифорни мужийн Индио хотод жил бүрийн хавар зохион байгуулагддаг хамгийн том хөгжмийн наадам болох Coachella яг одоо зохион байгуулагдаж байна. Энэхүү наадам нь дуу хөгжмөөс гадна алдартнууд болон хүрэлцэн ирсэн зочдын бүрдүүлсэн загварлаг төрхөөр дэлхийн нийтийн анхаарлыг татан фестивалийн хувцаслалтын шинэ тренд тогтоодог маш том талбар болон хувирдаг уламжлалтай.

Энэ жилийн хувьд Coachella наадам дээр фестивалийн нэрийн хуудас болсон хиппи, богем хэв маягаас гадна Y2K эрин үеийг санагдуулам цацган детальтай топ, даашинз, ковбой гутал, малгай, өндөр суудалтай өргөн карго өмд, үл ялиг гэрэлтдэг намирсан мини болон макси даашинз, сүлжмэл, торон, деним материалтай загварууд залуусын дунд зонхилсон байв. Мөн тэд сүлжсэн үс засалт, төрөл бүрийн бантик болон толгойн алчуур, том хэмжээтэй аксесуараар гоёсон харагдлаа.

Ингээд Coachella 2025 наадмын эхний долоо хоногийн хөтөлбөрт хамрагдсан зочид хэрхэн хувцасласныг харцгаая.

Э.Цовоо

2025-04-15, 11:47