Клеш өмд буюу өвдөгнөөс доошоо трапеци загварын өмд нь 1970-аад онд эрчээ авч байсан. Тухайн үед сургуулийн сурагчаас эхлэн рок од хүртэл бүгд энэхүү загвараар гоёдог байлаа. Эсгүүрийн хувьд маш өргөнөөс авахуулан үл ялиг сул байдлаар урладаг клеш өмд нь сүүлийн үед эргээд моданд орж хэд хэдэн загварын орднуудын цуглуулгад харагдсан юм. Тухайлбал, уг загварын өмдийг итгэлтэйгээр ажилдаа өмсөж болохыг Stella McCartneу болон Off-White загварын орднууд ready-to-wear намар 2021 цуглуулгаараа илтгэжээ. Ингэхдээ брэндүүдийн бүтээлч захирлууд Стелла Маккартни болон Виржил Абло нар клеш брюкэн өмдийг oversize пиджактай хослуулж өмсөхийг санал болгосон байлаа.
Харин та энэхүү загварын өнгөлөг, цоглог хэв маягийг хадгалж үлдэхийг хүсвэл Jacquemus загварын ордны ready-to-wear намар 2021 цуглуулгад багтсан 2000-аад оныг санагдуулам тод өнгөөр дагнасан монохром болон Celine брэндийн саатай пиджактай төрхүүдийг анхааралдаа аваарай.
Түүнчлэн өдөр тутмын атлаа сонирхолтой хувцаслахыг хүсдэг уншигчдадаа хилэн материалтайгаас сонгож Шарлотт Новельзийн загварчилсан шиг хоолойтой цамцтай хослуулахыг зөвлөж байна. Энэ нь намрын улирал ирж сэрүү орж буй өдрүүдэд илүү тохиромжтой билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт