Энгийнээс илүү сонирхолтой байдал ноёрхоно
"Хүзүүний зүүлт"
Дизайнерууд бидэнд цүнхээ хүзүүний зүүлт маягаар зүүхийг санал болгож байна. Жишээ нь Marc Jacobs ухаалаг гар утас ба уруулын будаг л багтах хэмжээний жижиг цүнх танилцуулсан бол, Jacquemus богцон хэлбэрийн цүнх хүзүүндээ зүүхээр урлажээ.
"Амьтны хээ"
Бид өмнө нь ирвэсний хээ энэ намрын гол чиг хандлагын нэгээр тодорсныг мэдээллэсэн билээ. Тэгвэл энэхүү ойлголт аксесуарт ч бас хамаарч байгаа бөгөөд Loewe, 3.1 Phillip Lim брэндүүд ажил хэрэгч загварууддаа амьтны хээг оруулсан байна.
Неон өнгө
Prada, Balenciaga брэндүүд нэгэн хэвийн байдлаас татгалзаж, неон өнгийг санал болгож байна. Хэрэв та санаж байгаа бол Ким Кардашьян, Блейк Лайвли нар саяхан неон ногоон өнгийн хослолоор гоёж, энэ улирлын тренд өнгийг тодотгосон билээ.
"Logomania"
Хэлбэр ба дизайн үл харгалзан брэндийн монограмм хээ, логогоор баялаг загварууд тренд болж байна. Ийм төрлийн цүнх сонгохдоо бусад хувцсаа аль болох энгийн байлгаарай.
Геометрийн дүрс
Өнгөрсөн улиралд элдэв чимэггүй, минимал загварууд ноёрхож байсан бол, одоо сонирхолтой хэлбэр дүрстэй загварууд хүчээ авах боллоо. Энэ ангилалд бүсгүйчүүдийн мөрөөдөл болоод буй Dior брэндийн "морьтны" цүнх ч бас багтаж байна.
Гинжин оосор
Хувцаслалтанд үргэлж загварлаг уур амьсгал нэмдэг гинжин оосрыг энэ улиралд Dolce & Gabbana, Chanel брэндүүд гар цүнхний дизайнд нэвтрүүллээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт