Хүйтэнд ч, халуунд ч
2014 оны өвөл загвар зохион бүтээгчид 1970-аад оны хослолуудыг тайзан дээр эргүүлэн авчирч “сүлжмэл хувьсгал” хийсэн чиг хандлага бидэнтэй удаан хугацаанд хамт байх бололтой
Биед эвтэйхан байдлаараа сүлжмэл эдлэл хэзээд олны таашаалыг хүртсээр ирсэн билээ. Орчин үеийн загварлаг залуусын гол уриа болсон "ая тух"-тай байдалд ч тэр сайн тохирно гэдгээ үзүүлж байна. Хамгийн гол нь сүлжмэл хувцсыг зөвхөн өвөл биш хавар-зуны улиралд ч өөртөө итгэлтэйгээр өмсөж болох цаг ирээд байна. Proenza Schouler, Nina Ricci болон Loewe-гийн хавар-зуны шоу дээр сүлжмэл даашинз, топ ба юбка олноор харагдсан нь нэгийг хэлнэ. Харин Delpozo, Stella McCartney, Louis Vuitton нарын өвөл-зун 2015/2016 цуглуулга дээр зузаан ноосон сүлжмэлтэй даашинз, ноосон цамц, нэг мөр нь тэгш бус даашинз, төмөрлөг өнгөтэй хослол зэрэг шинэхэн загварууд гарчээ.
Тэгэхээр бүсгүй та ямар ч үйл явдалд өмссөн дэгжин харагдах сүлжмэл эдлэл яаралтай сонгох хэрэгтэй боллоо. Энэ нь Zara-гийн кардиган болон чөлөөт загвартай өмдний хослол, Sibling-ийн сүлжмэл юбка эсвэл Оросын шинэхэн брэнд болох MIR Stores-ийн crop top ч байж болно. Харин ямар төрх бүтээж болох вэ гэж бодож байвал Buro 24/7 гурван төрх сонгон танд санал болгож байна.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт