Сүүлийн үед 3D хэвлэлийн тусламжтай гаргасан этгээд хэлбэртэй, шовх өнцөг бүхий футуристик хэв маягтай хувцас болон үнэт эдлэл загварын салбарт ноёрхож эхэлсэн билээ. Тэгвэл нүүр будалтын артистууд ч мөн футуристик өнгө аястай 3D будалт хийх шинэ чиг хандлага эхлүүлээд байна.
Тодруулбал, TikTok платформ дээр халуун цавууны буу ашиглан бүтээлч будалтууд хийж буй бичлэгүүд олон сая хандалт авч эхэлжээ. Энэхүү аргыг мейкап артист Ванесса Фунес (@cutcreaser) нулимсны дусал, "Euphoria" цувралаас сэдэвлэсэн будалтууд хийхдээ ашиглаж, анхлан нэвтрүүлж байсан юм.
Гоо сайхны контент бүтээгч Илэйн Корредорын (@pinkmonadeee) харуулж буйгаар тэгшхэн хуванцар тавцан дээр халуун цавуугаараа хүссэн хэлбэрээ гарган хатаах ёстой байна. Үүний дараа нүдний тень түрхэхэд ашигладаг порлонон толгойтой багсаар хатаж хэлбэржсэн цавуугаа хүссэн өнгөндөө оруулна. Эцэст нь тухайн бэлдцээ сормуусны цавууны тусламжтай нүүрнийхээ аль нэг хэсэгт нааж 3D нүүр будалтаа бий болгоно.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт