Нойрны хямралтай хүмүүст зориулсан зөвлөмжүүд
Сүүлийн жилүүдэд хүмүүс нойрны хямрал буюу нойргүйдлийн асуудалтай тулгарах нь олшроод буй билээ. Тэгвэл үүнийг эм тариа хэрэглэхгүйгээр эмчилж болох болов уу? Энэхүү асуултад сомнологич буюу зүүд нойрны шинжлэх ухааны эмч Роман Бузунов хариулж байна.
Нойргүйдэл бий болох хамгийн түгээмэл шалтгаанаар тооцогддог зүйл бол стресс юм. Гэхдээ энэ нь нойрны хямралд нөлөөлдөг цорын ганц хүчин зүйл биш бөгөөд өөр 100 орчим шалтгаан байдаг байна. Жишээ нь:
Биеийн хөдөлгөөн багатай байх, сэргээш бэлдмэлүүд хэрэглэх, өдрийн цагаар унтах, эмх замбараагүй өдрийн хэмнэлээр амьдрах, ядаргаанд орох зэрэг зүйлс нойргүйдэл үүсэхэд багагүй нөлөө үзүүлж байдаг.
Нойргүйдэл нь бамбай булчирхайн өвчин, бөөрний дээд булчирхайн өвчин, өвдөлтийн хам шинж, зүрх судасны тогтолцооны эмгэг зэргээс болж үүсэх нь элбэг тохиодог. Тиймээс, хэрэв та өөрийгөө нойргүйдэлтэй байна хэмээн сэжиглэж байгаа бол эхлээд мэргэжлийн эмчид хандах нь зүйтэй юм.
Нойр хулжиж, унтаж амрахад асуудалтай байгаа нь D, B бүлгийн аминдэм, төмөр, илчлэгийн дутагдал, биед хэрэгцээтэй нүүрс усны дутагдал зэргээс мөн үүдэлтэй байж болно.
Сэтгэлийн гүн хямрал, сэтгэл түгших эмгэг, архаг стресс, төрөл бүрийн донтолт нь заримдаа удаан хугацааны болон байнгын нойргүйдлийн эмгэгийг үүсгэдэг.
Боломжтой. Үүнийг мэргэжлийн хэллэгээр архаг органик бус нойргүйдэл хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь өөрөө үүсдэггүй юм. Тус төрлийн нойрны хямрал нь яг л жирийн нойргүйдлийн адил дээр дурдсан шалтгаануудын аль нэгний улмаас үүсдэг ба тэрхүү өдөөгч нь хүнд удаан хугацааны турш сөрөг нөлөөгөө үзүүлсээр нойргүйдэлд хүргэдэг байна. Жишээ нь хүн богино хугацааны стресс (осол, шалгалт шүүлэг г.м.) биш харин урт хугацааны стресст автсанаар (салалт, зөрчилдөөнтэй нөхцөл байдал гэх мэт) эцэст нь нойргүйдэл бий болдог байна.
Ийм төрлийн урт хугацааны асуудал нь хүний мэдрэлийн системийг тогтмол цочроож байдаг тул тархи нойрыг хэвийн байдалд нь оруулж чаддаггүй. Ингэснээр нойрны хямрал нь улам л хурцдаж эхэлдэг байна.
Хүн хэд хоног дараалан унтах гэж оролдсон ч унтаж чадаагүй бол цаашид ч унтаж чадахгүй байх хэмээн эмээж, түүнд айдсын рефлекс бий болдог. Улмаар хүн өдрийн турш маш их ядарч сульдсан ч орой орондоо ороход нойр нь шууд л сэргэчихдэг.
Хэсэг хугацааны дараа нойрны хямрал үүсгэсэн анхдагч шалтгаан нь шийдвэрлэгдсэн ч зуршил болсон айдас нь хадгалагдан үлдэх тохиолдол бий. Өөрөөр хэлбэл нойрны эмгэгийн үндсэн шалтгаан байхгүй болсон ч хүн унтаж чадахгүй хэвээр байдаг.
Харамсалтай нь хүн нойрны хямралаасаа салах гэж оролдсоор буруу арга хэмжээ авч, байдлыг улам дордуулдаг. Жишээ нь:
Хүн өөрөө нойрныхоо асуудлыг бий болгодог юм. Мөн ингэснээр нойрны хямрал нь хэдэн арван жил ч үргэлжлэх магадлалтай байдаг.
Нойргүйдлийн эмгэг нь дараах нэг эсвэл түүнээс дээш шинж тэмдгээр илэрнэ.
Ямар ч тохиолдолд нойргүйдлийн үр дүнд хүний өдрийн амьдралын хэмнэл алдагддаг.
Гурван сар хүртэлх хугацаанд үргэлжилсэн нойрны хямралыг хурц нойргүйдэл хэмээн нэрлэдэг. Хэрэв гурван сараас дээш бол архаг нойргүйдэл гэдэг.
Хэрвээ та өөрөө нойрны асуудлаа шийдэх гэж хичээгээд сарын хугацаанд шийдэж чадаагүй л байх бол мэргэжлийн хүнд хандаарай. Тухайн асуудлаар мэргэшсэн сомнологич эмч нойргүйдэлд хүргэж буй шалтгааныг тогтоож, нойрыг тань хэвийн болгоход туслах болно.
Нойргүйдлээс урьдчилан сэргийлэхийн тулд хэд хэдэн дүрмийг мөрдөх хэрэгтэй байдаг. Үүнд:
Хурц нойргүйдлийг ихэнх тохиолдолд эм уухгүйгээр эмчилж болдог. Ердөө л дээр дурдсан дүрмүүдийг мөрдөхийн зэрэгцээ эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж, мэдрэлийн системийг тайвшруулах арга техникийг ашиглахад хангалттай юм. Тус зөвлөмжүүдийг баримталснаар хэдэн хоногийн дараа нойрны хямралаас ангижрах боломжтой.
Мөн архаг нойргүйдлийг ч өөрийн хүчээр даван туулах боломж бий. Үүний тулд “cognitive behavioral therapy for insomnia” (CBTI) буюу өөрийн ухамсарт болон ухамсарт бус бодлууд болон зан үйлдлүүдийг эерэг чиглэл рүү хандуулах сэтгэл заслын эмчилгээ тун тохиромжтой байдаг.
Энэхүү арга нь мөн органик бус нойргүйдлийн эх үүсвэрийг үе шаттайгаар арилгах ач тустай юм. Тус эмчилгээний арга барилууд нь:
Унтах хугацаагаа хязгаарлаж багасгаснаар нойр өөрөө хүрч эхэлнэ. Нойр өөрөө хүрэх нь “буруу”, хэвийн бус мэдрэлийн холболтыг устгахын зэрэгцээ нойргүйдэлтэй тэмцэх цорын ганц зүйл билээ.
Нойр тань хүрэхгүй үед орондоо удаан хугацаагаар байхаас татгалзах хэрэгтэй бөгөөд тус техник нь нөгөө л "ор=сэрүүн байдал" гэх рефлексийг дарахад тусалдаг.
Тайвшруулах арга барилуудын тусламжтайгаар хүн унтахаасаа өмнө хэт их бодлоосоо ангижирч, үр дүнтэй амрахыг сурч, стрессийн эсэргүүцэл болон тайван байдлын түвшингээ нэмэгдүүлэх боломжтой юм. Эдгээр нь нойронд эерэг нөлөө үзүүлж байдаг.
Тус арга нь нойргүйдэлд хандах зөв хандлагыг төлөвшүүлэхэд тусалдаг билээ. Үүгээр ч зогсохгүй нойрны хямрал нь эрүүл мэндэд ноцтой аюул занал учруулдаггүй, үүнийг даван туулах боломжтой, мөн нойргүйдэлд анхаарлаа төвлөрүүлэх хэрэггүй гэх санаануудыг ойлгуулдаг. Нойроо хэт хянахгүй харин гол асуудалдаа анхаарлаа төвлөрүүлэх нь энэхүү эмгэгийг хурдан эмчилж анагаахад тустай юм.
Амьдралын хэв маяг, унтлагын өрөөний эрүүл ахуйн зөвлөмжүүд нь зөв унтах зуршлыг бий болгож, унтаж нойрсоход таатай орчныг бүрдүүлэхэд тусалдаг. CBTI эмчилгээ нь 4-8 долоо хоног үргэлжилдэг ба тус эмчилгээг мэргэжлийн эмчийн хяналт дор хийх ёстой гэдгийг санаарай.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт