Голландын компани нисдэг автомашин худалдаанд гаргана

Хамгийн хямд нь 400 мянган доллар

Голландын PAL-V компани "PAL-V Liberty" гэх дэлхийн анхны нисдэг автомашины цуврал худалдаанд гаргахаар төлөвлөснөө мэдэгдлээ. Захиалгаар худалдан авах нисдэг машиныг тэд 2018 онд гаргахаар төлөвлөжээ. 

PAL-V Liberty нь зам дээр яг л жирийн автомашин шиг явах бөгөөд шаардлагатай тохиолдолд сэнсээ дэлгэн нисдэг байна. Энэ автомашины ганц сул тал нь нисэхийн тулд засмал зам дээр 180 м зайнд хурдаа авах шаардлага гардаг. Тиймээс замын түгжрэл дундаас хөөрч чадахгүй гэсэн үг юм.

Энэхүү нисдэг автомашины хамгийн энгийн хувилбар нь 400 мянган доллар бөгөөд тэднийг 600 мянган долларын үнэтэй, илүү тансаг зэрэглэлийн Pioneer Edition загвар (90 ширхэг) зарагдаж дууссаны дараа худалдаанд гаргах юм байна.

Buro.Mongolia

2017-02-16, 09:00

  • Зураг: