Барилгын ажил дараа жил эхэлнэ
Дараа жил Лондон хотод Google компанийн шинэ төв оффисын барилгын ажил эхлэх гэж байна. Кингс-Кросс галт тэрэгний буудлын дэргэд байрлах нийт 11 давхар өндөр энэхүү барилгад 4,000 гаруй хүн ажиллах боломжтой юм. Мөн Google-ийн шинэ оффисын дээвэр дээр усан сан, цэцэрлэгт хүрээлэн, гүйлтийн зам зэрэг ажилчдын хэрэгцээг хангасан бүхий л зүйлс байрших болно.
Барилгын ажлыг Bjarke Ingels Group ба Heatherwick Studios гэх хоёр архитектурын компани хариуцахаар болжээ. "Кэмден дүүрэг бол галт тэрэгний буудал, зам, усны суваг гэх зэрэг төрөл бүрийн хэв маягтай байгууламжуудаас бүрддэг. Тиймээс бид Google компанийн төслийг ч бас энэхүү дэд бүтцийн нэгэн хэсэг болгохоор харж байгаа" гэж дизайнер Томас Хидервик удахгүй сүндэрлэх барилгын талаар ярьжээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт