Анна Винтур, Анна Делло Руссо, Жижи Хадид болон бусад
Парисын загварын долоо хоногт Balmain брэндийн танилцуулга бүхий л алдартай моделиуд болон зочдыг цуглуулав. Оливье Рустен шоуны өмнөх орой танилцуулагдаагүй байсан цуглуулгаас өмссөн Кендалл Женнер болон Жижи Хадид нартай гарч ирэн шоуг үзэх хүслийг улам бадраалаа
Парисын загварын долоо хоногийн эхний өдөр Vogue болон Instagram нар хамтран зохион байгуулсан оройн зоог дээр Кендалл Женнер, Жижи Хадид нар Balmain-ы шинэ цуглуулгын гоёл өмсөж Оливье Рустены хамт харагдсан бол дараах өдөр нь тэд шоун дээр байсан хэний ч гайхшралыг төрүүлээгүй. Кендалл тайзан дээр загвар үзүүлж, харин Хадид зочдын суудалд суусан. Шоунд Кендаллаас гадна Лили Дональдсон, Лили Олдриж, Белла Хадид зэрэг алдартай моделиуд оролцжээ. Урд эгнээнд Анна Винтур, Анна Делло Руссо, Карин Ройтфельд, Жованна Батталья, Жеймс Гольдштейн, Жада Пинкетт Смит, арай өмнөхөн нь Chloé-гийн танилцуулга дээр байсан Коко Роша, Мирослава Дума, Елена Перминова нар, DJ Diplo болон охиноо дэмжихээр ирсэн Крис Женнер нар цуглажээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт