Загварын ертөнцийн ирээдүйн тухай
Өчигдөр Сөүл хотод хоёр өдрийн турш үргэлжилсэн Condé Nast Future Luxury олон улсын хурал амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Хуралд загварын ертөнцийн ирээдүйн талаар авч хэлэлцсэн байна. Энэхүү хурлын зохион байгуулагч, ярианы хянагчаар Сьюзи Менкес ажилласан бол, зочдын дунд Оливье Рустен, Никола Формикетти, Стивен Жонс болон бусад хүмүүс байлаа
Хоёр хоног үргэлжилсэн зөвлөгөөний үеэр оролцогчдод ярих сэдэв олон байсан юм. Тэд гоо сайхны салбарын ирээдүй болон гоо сайхны мэс заслаас эхлээд олон нийтийн сүлжээний шинэ үүрэг хүртэл олон зүйл хэлэлцжээ. Гэсэн ч илтгэгчид загварын ертөнцөд гол анхаарлаа хандууллаа. Мөн дижитал ертөнцтэй Versace брэнд хэрхэн нэгдсэн талаар Versace Group-ын ерөнхий захирал Жан Жакамо Феррарис ярьсан юм. Түүнчлэн саяхан албан тушаалаа орхисон Энтони Ваккареллогийн залгамжлагчийн нэрийг удахгүй зарлана гэдгээ ч амлалаа.
Giorgio Armani-гийн олон нийттэй харилцах албаны дарга Клаудио Кало Сьюзи Менкестэй орчин үеийн кино урлагт моод хэрхэн нөлөөлж байгаа талаар ярьсан бол, Diesel-ийн бүтээлч захирал Никола Формикетти олон нийтийн харилцаа болон Snapchat-д нугасгүй гэдгээ дурдаж байсан юм. Дизайнер Diesel брэндийг өсгөн хөгжүүлэхийн тулд зарим програмууд ашиглахаар зорьж байгаа гэдгээ хэлсэн байна. Түүнчлэн Формикеттигийн төлөвлөгөөнд брэндийг өргөжүүлэхээс гадна гоо сайхны шугам гаргах санаанууд багтаж байгаа аж.
Олон нийтийн сүлжээг таашаадаг нь ганцхан Никола Формикетти биш бололтой. Оливье Рустены хувийн Instagram хуудас Balmain брэндийн хөгжилд нөлөөлдөг гэдгийг тэрээр мөн хэлж байлаа. "Өмнө нь би Balmain-ы хүүхэд байсан бол одоо Balmain миний хүүхэд болсон" гэж дизайнер ярьжээ.
Хурлын төгсгөлд Сьюзи Менкес Сөүлийн хүндэт иргэн цолыг хотын дарга Пак Вонсунаас гардаж авсан байна. Үүнээс гадна Флоренц хотод зургаан сард зохион байгуулагдах Pitti Uomo эрэгтэй загварын шоуны үеэр Карл Лагерфельд анхны фото зургийн үзэсгэлэнгээ танилцуулна гэдгээ мэдэгджээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт