Загварын долоо хоногийн хамгийн шуугиантай фэйшн шоу
Риккардо Тиши Нью-Йоркийн загварын долоо хоногийн хамгийн анхаарал татам шоу зохион байгуулсан. Урд өмнө үзэгдээгүй олонд нээлттэй шоу хийж, Марина Абрамовичтай хамтарч, америкийн хувьд эмгэнэлт өдрийг сонгож, мөн олон алдартнууд цуглууллаа
Зургадугаар сараас авахуулаад уг шоуны эргэн тойронд шуугиан дэгдсэн. Эхлээд Риккардо Тиши шоугаа Нью-Йорк уруу шилжүүлж буйгаа зарлаж, дараагаар нь Марина Абрамовичтай хамтарч, сүүлд нь шоугаа олонд нээлттэй болгосноо мэдэгдэж олныг алмайруулсан. Түүнчлэн саяхан түүнийг Канье Уэсттэй хамтарч болзошгүй гэх цуурхал тархсан. Ингээд түүний ирэх хавар-зуны загвараа танилцуулсан шоу дээр Канье Уэст эхнэр Ким Кардашьянийн хамт, Ума Турман, Аманда Сейфрид, Жулия Робертс, Анна Винтур, Карин Ройтфельд, Жереми Скотт, Рэйчел Зоуи, Кортни Лав, Лив Тайлер эцэг Стивен Тайлерын хамт мөн Дебби Харри гэх зэрэг алдартнууд ирлээ.
Шоу задгай талбай дээр Худзон голын дэргэд болсон бөгөөд энэхүү газрыг зориудаар сонгосон гэнэ. Учир нь тэндээс ихэр цамхаг зогсож байсан Манхэттен дахь цэг сайхан харагддаг аж. Долоо хоногийн өмнө өгч байсан мэдэгдэлдээ Риккардо Тиши энэхүү есдүгээр сарын 11-ний өдрийг сонгохдоо маш болгоомжтой байсан бөгөөд хүндэтгэл үзүүлэхийг хүссэнээ хэлсэн.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт