Mademoiselle Privé: Лондон дахь Chanel үзэсгэлэнгийн нээлтийн зочид

Saatchi Gallery

Saatchi Gallery-д энэ намрын хамгийн хүлээлттэй үйл явдлуудын нэг Chanel Mademoiselle Privé үзэсгэлэнгийн нээлт боллоо. Загварын ордны түүхийг үзэхээр хэн, хэн очсоныг харцгаая

"Mademoiselle Privé" үзэсгэлэн нь Chanel-ын Saatchi Gallery-д болж буй арга хэмжээний анхных нь биш юм. Гурван жилийн өмнө буюу 2012 онд "The Little Black Jacket", мөн Рю Камбонд Габриэль Шанелийн гэрт авсан Сэм Тейлор-Жонсоны зургуудын үзэсгэлэн гарч байлаа. Харин энэ удаа Mademoiselle Privé үзэсгэлэн нь загварын ордноос Лондончуудад зориулсан томоохон арга хэмжээнүүдийн нэг болжээ.

Chanel брэндийн түүхийг үзэхээр Лагерфельдын охин тэнгэрүүд, кино ертөнцийн алдартнууд болон загварын салбарынхан цуглажээ. Ванесса Паради охин Лили-Роуз Деппийн хамт, Кара Делевинь, Эди Кэмпбелл, Лей Лезарк, Эдди Редмэйн, Кристен МакМенами, Аня Рубик, Лили Коллинз, Рита Ора, Жоржия Мэй Жаггер, Изабель Юппер, Лара Стоун зэрэг алдартнууд нээлт дээр харагдлаа.

Лили-Роуз Депп
Жулианна Мур

Зочдыг Лагерфельдын найруулсан "Коко"  кино хүлээж байлаа. Кинонд Мадемуазель Коко (Жеральдин Чаплин тоглосон) Карлтай маргаан өрнүүлнэ. Карл юу хэлэхээ мэддэг нь мэдээжийн хэрэг.

Харин арга хэмжээний хөгжмийн хувьд дизайнерын дуртай Лили Аллен DJ хийж, мөн рэппер Дрейк, St. Vincent, Жейми Бочерт болон бусад уран бүтээлчид оролцсон юм.

Галерейн өрөө хоорондын цэлгэр хонгилд хуучны автомат тоглоомуудыг байрлуулсан байна. Харин хүндэтгэлийн оройн зоог барьсан танхим болон гол арга хэмжээ явагдсан хэсгийг Mademoiselle Privé үзэсгэлэнгийн сурталчилгаа болон тусгай аппыг санагдуулам график зургаар чимэглэжээ.

Жорджия Мэй-Йаггер
Ванесса Паради
Жеральдин & Уна Чаплин
Кара Делевинь
Анна Кливленд
Аня Рубик
Эди & Олимпия Кэмпбелл
Клеманс Поэзи
Лара Стоун
Жэйми Бочерт
Жемима Кёрк
Разан Жаммал
Стелла Максвелл
Поппи Делевинь
Петра Полумба
Стелла Теннант
Лили Аллен
Лей Лезарк
Элиза Седнауи
Лили Коллинз
Эрин О'Коннор

Б.Амина

2015-10-14, 16:00

  • Зураг: