Өчигдөр Лос Анжелес хотод Леонардо ДиКаприо болон Том Харди нарын тоглосон Алехандро Гонсалеса Иньярритугийн The Revenant киноны нээлт болж өнгөрлөө. Улаан хивсний ёслолд хэн оролцсоныг хамтдаа харцгаая
TCL Chinese Theatre-т Холливүүдын томоохон кинонуудын дэлхийн нээлтүүд ар араасаа үргэлжилсээр. Хэдхэн хоногийн өмнө Лос Анжелесын гол кино театруудын нэгд "Оддын дайн" киноны нээлт болж өнгөрсөн билээ. Харин өчигдөрхөн болсон "The Revenant" киноны нээлтийн улаан хивсний ёслолд Леонардо ДиКаприо, Том Харди нар Донал Глисон хүрэлцэн очиж Алехандро Гонсалеса Иньярритугийн киноны нээлтэд оролцжээ.
Оскарын шагналт найруулагч Иньярриту өөрийн өмнөх Birdman киногоороо Америкийн кино академын гурван шагналыг хүртсэн билээ. Шинэхэн кинонд Хью Гласс (Леонардо ДиКаприо) гэх анчны тухай өгүүлнэ. Нэгэн экспедицийн үеэр Гласс шархдах ба түүнийг нөхөд нь ойд үлдээн явдаг байна. Харин Гласс амьд гарч өшөөгөө авахаар явна.
Леонардо ДиКаприогийн энэхүү дүрээ түүний карьерын хамгийн хэцүү дүр байсан гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Өдгөө 41 настай жүжигчин тус дүрээрээ Оскарын шагнал хүртнэ гэж найдъя. Иньярритугийн кино шагнал гардуулах ёслолуудын гол кинонуудын нэг бөгөөд нэгдүгээр сард болох Алтан бөмбөрцөг шагналын хэд хэдэн төрөлд нэр дэвшсэн билээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт