Барак Обама ерөнхийлөгч байх сүүлийн өдрүүдээ хөгжилтэйгөөр өнгөрөөж байна. Тэрээр Стефен Карритай ширээний тоглоом тоглож, бүжиглэж, галт уул бүтээжээ
Хэдийгээр Барак Обама ерөнхийлөгч байх сүүлийн өдрүүдээ хэрэггүй зүйлсэд зарцуулж байгаа юм шиг харагдаж болох ч тэр маш чухал үйл хэрэг бүтээж байгаа юм. Саяхан Цагаан ордноос Mentorship нэртэй бичлэгийг цацсан билээ. Видеонд Обама NBA-гийн хамгийн үнэ цэнэтэй тамирчинд галт уул хийх арга болон бөмбөг шидэхийг зааж, хамт тоглоом тоглож харагдана. Та энэхүү видеог үзээд яг ямар учиртай болохыг нь гайхаж байж магадгүй юм. Тэгвэл энэ нь My Brother's Keeper хөтөлбөрийн хүрээнд хийгдэж байгаа сурталчилгаа ажээ. Энэхүү хөтөлбөрийн гол зорилго нь залуучуудыг өөрийгөө нээхэд нь туслах бөгөөд үүнд АНУ-ын төр, нийгмийн зүтгэлтнүүд гар бие оролцож байгаа юм.
Цагаан ордноос цацсан бас нэгэн хөгжилтэй видеонд Обама сагсан бөмбөгийн цагирагт 22 бөмбөг шидсэнээс зөвхөн хоёр нь л амжилттай болсон байна.
Нэмж хэлэхэд My Brother's Keeper хөтөлбөр нь 2014 онд хэрэгжиж эхэлсэн бөгөөд өнгөрсөн хугацаанд хэдэн зуун сая долларын хөрөнгө оруулалт татаж, AT&T, Discovery зэрэг компаниудаас дэмжлэг авч чаджээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт