Алдарт гудамжны уран бүтээлч өөрийн шинэ ажилдаа Сирийн дүрвэгсдийн асуудлыг хөнджээ
Францын Кале хотод байрлаж буй дүрвэгсдийн лагерт Бэнксигийн шинэ ажил бий боллоо. Шинэ бүтээлдээ тэрбээр Стив Жобсыг мөрөн дээрээ шуудай үүрсэн, нэг гартаа Apple-ын анхны Макинтош компьютер бариснаар дүрсэлсэн байна. Уг зурагт Дэлхийн хоёрдугаар дайны дараа Америкт очсон Сирийн цагаач хүү Жобс гэдэг санааг тусгажээ. Бэнксигийн хэлж буйгаар одоо дэлхийн хамгийн их орлоготой компани болоход хүргэсэн зүйл бол Америк Сири залууг хүлээж авсанд байгаа гэлээ.
Дашрамд дурьдахад Бэнкси өнгөрсөн зун Dismaland нэртэй орчин үеийн нийгмийг харуулсан парк бүтээсэн билээ. Хoжим нь тэрбээр Dismaland паркаас үлдсэн үзүүлэнгээ дүрвэгсдэд зориулсан түр хорогдох байр руу нүүлгэсэн юм.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт