Condé Nast болон Hearst хамтарсан компани байгуулна

PubWorx төсөл

Condé Nast болон Hearst нар хамтарсан компани байгуулж хамтын төсөл хэрэгжүүлэхээр болжээ

Дэлхийн хамгийн том хэвлэлийн магнатууд нэгдэж PubWorx нэртэй бие даасан компани байгуулахаар шийджээ. Condé Nast-ын албан ёсны сайтад бичсэнээр шинэ компани нь хэвлэлийн үйлдвэрлэл, худалдаа, менежмент зэргийг хариуцан ажиллах юм байна. Ингэснээр Condé Nast (GQ, The New Yorker, Vanity Fair, Vogue) болон Hearst Magazines (Cosmopolitan, Marie Claire, Esquire, Harper's Bazaar) хэвлэлүүд өөрсдийн бүтээлч байдалдаа илүү анхаарал хандуулах боломжийг олгох юм.

PubWorx компанийг Reader's Digest-ийн гүйцэтгэх захирал асан Альберт Перуцца удирдахаар болсон байна.

 

Б.Амина

2016-02-08, 08:00

  • Зураг: