Гвинет Пэлтроу, Гэри Ландсберг нар Лос Анжелест Англи маягийн элит клуб нээх гэж байна
Жүжигчин Гвинет Пэлтроу Лос Анжелес хотноо нээх гэж буй Лондонд салбартай алдарт Arts Club-т элсэхийг хүссэн бүх хүн гишүүн болох боломжгүй ажээ. Гишүүнээр элсэхийн тулд Arts Club-ын гишүүдээс зөвлөгөө авах, эсвэл бусдаас онцгой байх, урлаг болон шинжлэх ухааны салбарт маш их сонирхолтой байх ёстой аж. Мөн элсэлтийн 2000 доллар төлөх ба жил бүр гишүүнчлэлийн төлбөрт мөн энэ хэмжээний төлбөр төлөх юм байна.
Удахгүй нээгдэх клубын есөн давхар барилга Сансет Стритэд байрлах бөгөөд задгай бассейн, хэд хэдэн ресторан, фитнесс клуб болон кино үзвэрийн танхим зэргийг багтаажээ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт