Канье Уэст архитектурын салбарт хүч үзнэ

Yeezy Home

Рэппер Канье Уэст зөвхөн дуу хөгжмийн салбарт уран бүтээлээ туурвиад зогсохгүй загварын ертөнцөд ч өөрийн Yeezy брэндээрээ асар их амжилт олсныг та бүхэн мэдэж байгаа биз ээ. Тэгвэл дөнгөж сая Канье Уэст Yeezy Home нэртэй архитектурын брэнд үүсгэн байгуулах болсноо албан ёсны Twitter хуудаснаа мэдэгджээ. Түүнчлэн тэрээр энэхүү постоороо дамжуулан "дэлхийг илүү сайхан болгох" зорилготой архитекторууд ба үйлдвэрлэлийн дизайнеруудыг хайж буйгаа зарласан байна.

Дашрамд дурдахад саяхан Канье Уэст өөрийн Yeezy брэндэд нэгдэх хүсэлтэй 160 хүний ажлын байрыг зарласан юм. Ингээд ч зогсохгүй тэрээр Лондон, Нью-Йорк ба Вайоминг хотуудад Yeezy брэндийн шинэ төв оффисыг нээх болсон тухайгаа мэдэгдсэн билээ.

Мөн 2018 оны тавдугаар сарын 4-нд Givenchy брэндийн арт-директор Тони Спэкмен мэдэгдэл хийн Канье Уэст түүний 13 жилийн өмнө Nike брэндэд зориулан бүтээж байсан хар зургуудыг хулгайлсан хэмээн буруутгасан байгаа. Харин үүний маргааш нь Канье Спэкменээс хүлцэл өчиж, Yeezy брэндийн ажилтан түүний бүтээлийг өөрийн бүтээл мэт ашигласан бөгөөд нэн даруй халагдсан болохыг мэдэгдсэн юм.

Buro.Mongolia

2018-05-07, 17:00

  • Зураг: