Меган Марклын амьдарч байсан байшинг худалдана

Энд хунтайж Харри түүнд гэрлэх санал тавьж байжээ

Хунтайж Харригийн сүйт бүсгүй Меган Маркл Лондон хот руу нүүснээр Торонто хотод суурьшин амьдарч байхдаа түрээсэлж байсан байшингаасаа гарахаар болжээ. Үүнтэй холбогдуулан уг үл хөдлөхийн эзэмшигчид байшинг зарахаар шийдсэн байна. Яг энэ байшинд хунтайж Харри Меган Марклд гэрлэх санал тавьж байсан юм. Энэхүү онцгой мөчид хосууд тахианы мах шарж байсан гэдгийг тэд саяхан өгсөн ярилцлагынхаа үеэр дэлгэсэн билээ.

Жүжигчин бүсгүйн амьдарч байсан зургаан өрөөтэй байшинг "Freeman Real Estate" үл хөдлөх хөрөнгийн компани 1,395,000 ам.доллараар худалдаалж байгаа бөгөөд хүссэн хүн бүр энэ байшинг өөрийн болгох боломжтой.

Хэрэв та энэхүү байшинг сонирхож байвал эндээс дэлгэрэнгүй зургуудыг хараарай.

Buro.Mongolia

2017-12-13, 11:00

  • Зураг: