“Панамын архив”-аас Эмма Уотсоны оффшор данс илэрлээ

Жүжигчин бүсгүй татвараас зайлсхийгээгүй гэж мэдэгджээ

Эмма Уотсон энэ жилийн хамгийн их шуугиан тарьсан “Панамын оффшор” дансны дуулианд холбогдлоо

Педро Альмодовар болон Валентиногийн араас Эмма Уотсон "Панамын хэрэг"-т холбогдлоо. Хэд хоногийн өмнө "Панамын оффшор" данстай хүмүүсийн нэр зарлагдаж шуугиан дэгдээсэн. Тэгвэл Эмма Уотсоны нэр тэрхүү жагсаалтанд байсныг Их Британий The Spectator сэтгүүл мэдэгджээ. Харин Эмма Уотсоны төлөөлөгчийн хэлснээр бол, жүжигчин бүсгүй оффшор данстай нь үнэн боловч, татвараас зайлсхийх зорилгоор оффшор компани нээгээгүй гэжээ. Мөн тэрээр жүжигчин бүсгүйг энэхүү оффшор компанийг зөвхөн хувийн хэрэгцээндээ зориулж нээсэн гэж мэдэгдлээ. Төлөөлөгч мэдэгдэлдээ "Эмма бусад алдартай хүмүүсийн адилаар, хувийн амьдралаа хамгаалах болон хийж буй үйл ажиллагааныхаа аюулгүй байдлын төлөө энэхүү оффшор компаниа нээсэн"гэж албан ёсоор мэдэгдсэн юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Эрэн сурвалжлах сэтгүүлчдийн олон улсын консорциумын сэтгүүлчид Mossack Fonseca гэх Панамын хуулийн компанийн бичиг баримтыг олон нийтэд дэлгэснээр шуугиан дэгдэж байсан. Харин гурав хоногийн өмнө тус компанийн мэдээллийн санг нээлттэй болгосон. Энэхүү шуугиан нь цаашид үргэлжилж магадгүй юм. Учир нь тус компанийн мэдээллийн санд асар олон баримт оршиж байгаа тул, бусад чухал мэдээллийг сэтгүүлчид анзааралгүй өнгөрөөсөн байх магадлалтай.

Buro.Mongolia

2016-05-12, 13:00

  • Зураг: