Софи Тернер ба Жо Жонас нар хоёр дах хуримын ёслолоо Францад хийлээ

XVII зууны цайзад

"Game of Thrones" цувралын од Софи Тернер ба дуучин Жо Жонас нар өнгөрсөн тавдугаар сард Лас-Вегас хотод нууцаар хуримаа хийсэн бол бямба гарагт албан ёсны хуримын ёслолоо Францын өмнөд хэсэгт байрлах XVII зууны үеийн эдлэн газарт зохион байгуулсан байна. Тэдний хоёр дах хуримын ёслол Château de Tourreau нэртэй цайзад болсон бөгөөд энэхүү 20 акр талбайтай эдлэн газрыг Airbnb компаниар дамжуулан түрээсэлжээ (нэг хоногийн 4,776 ам.долларын үнэтэй). Уг цайз нь нийт есөн унтлагын өрөө, есөн угаалгын өрөө, усан сан болон үзэсгэлэнт цэцэрлэгт хүрээлэнтэй аж.

 

Хуримын ёслолд хосуудын гэр бүл болон дотны найзууд уригдан ирсэн байна. Тэдний дунд сүйт бүсгүйн хамгийн сайн найз жүжигчин Мэйси Уильямс, Ник Жонас гэргий Приянка Чопрагийн хамт мөн Кевин Жонас эхнэрийн хамт хүрэлцэн иржээ.

Одоогоор хосууд хуримын ёслолын албан ёсны зургуудаа нийтлээгүй байгаа юм.

Buro.Mongolia

2019-07-01, 10:00

  • Зураг: