Google компани төхөөрөмж үйлдвэрлэлд дахин боловсруулсан материал ашиглана

2022 оноос эхлэн

Google компани 2022 оноос эхлэн Pixel гар утас, Google Home ухаалаг спикер зэрэг "Made by Google" төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ дахин боловсруулсан материал ашиглана гэдгээ зарлалаа. Үүнээс гадна тэд агаарын тээвэрлэлтийг газрын ачаа тээвэрлэлтэд шилжүүлэх бөгөөд ингэснээр тээвэрлэлтийн явцад үүсдэг нүүрстөрөгч, дулаан ялгаруулалтыг саармагжуулах болно гэдгээ давхар онцолсон байна.

Google компани одоогийн байдлаар Chromecast төхөөрөмж болон Google Home ухаалаг спикерийн хамгаалалтын гэрийг дахин боловсруулсан хуванцар ашиглан үйлдвэрлэдэг байна. Сонирхуулахад сүүлийн үед томоохон технологийн компаниуд байгаль орчноо хамгаалах аянд нэгдсээр байгаа юм. Тухайлбал Samsung компани сав баглаа боодлыг байгальд ээлтэй материалаар хийхээ зарласан бол Apple компанийн хувьд хуучин загварын бүтээгдэхүүнээ дахин боловсруулан ашиглах болно гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

 

Buro.Mongolia

2019-08-06, 15:17