Одоо бусдын зургийг хараад "Түүнд юу тохиолдоо вэ?" гэж гайхах хэрэггүй боллоо. Учир нь Microsoft бидэнд аз жаргалтай эсвэл гунигтай байгаа эсэхийг нь хэлээд өгнө
Microsoft алгоритм долоон өөр сэтгэл хөдлөлийг танина. Уйтгар гуниг, айдас, аз жаргал, гайхах, уурлах, жигшин зэвүүцэх, басамжлах зэргийг тэр 1-10 хүртэл хэмжигдэхүүнд хуваан гаргах тохиргоотой ажээ.
Уг шинэ үйлчилгээний туршилт аль хэдийнэ хэргэлэгчдийн дунд хийгдэж эхэлжээ. Microsoft-ын зүгээс систем бага зэрэг доголдож болох талтайг анхааруулсан байна. Зарим нэгэн хэрэглэгчид улс төрийн дээд албан тушаалтнуудын царай, алдарт кинонуудын дүрүүдийн зураг болон бусад зургууд дээр туршиж үзээд эхлэжээ. Зурган дээрхи хүн уурласан эсвэл жаргалтай байгаа эсэхийг шалгах бол зургийн хэмжээ 4 Мб-с илүүгүй байх ёстой ба мөн 36×36 пикселээс бага байх хэрэгтэй. Туршаад үзээрэй.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт