Хайх

Илон Маск Twitter-ийг 44 тэрбум ам.доллараар худалдаж авлаа

Илон Маск Twitter-ийг 44 тэрбум ам.доллараар худалдаж авлаа

Twitter-т олон өөрчлөлт хийгдэнэ

Text: Buro.Mongolia


Twitter 100% Илон Маскийн эзэмшлийн компани болох эцсийн тохиролцоонд хүрснээ албан ёсоор зарлалаа. Нэгж хувьцаа бүрийг 54.20 ам.доллараар үнэлснээр нийт 44 тэрбум ам.долларт хүрсэн байна. Гүйлгээ хийгдсэний дараагаар Twitter хувийн компани болно гэдгээ зарлажээ.

“Үг хэлэх эрх чөлөө бол ардчиллын үндсэн суурь, Twitter бол хүн төрөлхтний ирээдүйн чухал асуудлыг хэлэлцэх цахим орчин. Би шинэ фүнкцүүд бий болгох, итгэлцлийг нэмэхийн тулд алгоритмуудыг нээлттэй эх сурвалж болгох, спам ботуудыг даран бүх хүмүүсийг баталгаажуулах замаар Twitter-ийг урьдынхаас илүү сайжруулахыг хүсэж байна. Twitter асар их нөөц бололцоотой, энэ бүх бололцоог нээхийн тулд компани болон хэрэглэгчидтэй хамтарч ажиллахыг тэсэн ядан хүлээж байна” гэж Илон Маск хэлжээ.

Илон Маск Forbes сэтгүүлийн зарласнаар 273 тэрбум ам.долларын хөрөнгөтэй дэлхийн хамгийн баян хүн бөгөөд Tesla, SpaceX-ээс гадна ийнхүү Twitter компанийг өөрийн болголоо. Түүний дараагийн бай юу бол?

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх