“Crazy Rich Asians” киноны анхны трейлер цацагдлаа

Азийн чинээлэг, алдартай гэр бүлийн адал явдлыг өгүүлнэ

Сингапурын зохиолч Кевин Кваны 2013 онд гаргаж байсан "Crazy Rich Asians" номоос сэдэвлэсэн бүрэн хэмжээний кино гарах гэж байгаа тухай бид өмнө нь мэдээллэсэн билээ. Тэгвэл өчигдөр энэхүү киноны анхны трейлер цахим ертөнцөд цацагдсан байна. 

Киноны үйл явдалд Рэйчел Чу ба түүний царайлаг найз залуу Ник Янг нар Сингапурт найзынхаа хуримд уригдсанаар адал явдал эхэлдэг. Рэйчел Сингапурт ирсэн даруйдаа дурлалт залуу нь маш баян гэр бүлийн өв залгамжлагч төдийгүй олон бүсгүйчүүдийн харцыг булаасан, Азийн хамгийн хүсэмжит ганц бие эрчүүдийн нэг болохыг олж мэддэг билээ. Ник өөрийн найз бүсгүй Рэйчелд хайртай хэдий ч, түүний ээж Элеанор Рэйчелийг өөрийн хүүд нь тохирохгүй нэгэн гэж үзэн, түүнийг үл тоомсорлоно. Харин Ник гэр бүлээ сонгох болов уу? Аль эсвэл хайртай бүсгүйгээ сонгох болов уу?

Хөгжилтэй, романтик хайрын түүхийг өгүүлэх "Crazy Rich Asians" кино 2018 оны наймдугаар сарын 17-нд нээлтээ хийх болно. Тиймээс киноны нээлтийг хамтдаа тэсэн ядан хүлээцгээе.

Buro.Mongolia

2018-04-24, 16:21

  • Зураг: