Өвлийг тод өнгийн шил, сайн дууны жагсаалт, цэвэр дуугаралттай чихэвч бас ухаалаг цагтай угтахад хэрэг болох зарим зүйлсийг санал болгъё
Pebble ухаалаг цаг
Интерактив, дижитал дэлгэцтэй ухаалаг цаганд олон хэрэгтэй юм нэгджээ. Утасаар ярих, мэйл илгээх сэрүүлэгтэй хуваарь гарган, юу ч мартахгүй байж болно. Хувийн туслах чинь болох цагнаас та өөрийнхөө тухай амин чухал статистик мэдээлэл авна. Өдөрт хэд алхсан болох, хэдэн км гүйсэн болон хэр тайван унтсан бэ зэрэг мэдээллүүд таныг өөртөө илүү хяналттай, эрч хүчтэй болгоно. Цагаа usb залгуураар нэг цэнэглээд долоо хоног хэрэглэх боломжтой. Ухаалаг утастайгаа bluetooth холболтоор мэдээлэл солиолцох ба Android, iOS үйлдлмйн системийн олон аппуудтай хослон ажилладаг давуу талтай.
Худалдан авах
Nordstrom Халаасны торгон алчуур
Жижиг ч болов зүйлсэд анхаарал хандуулдаг эрчүүд амжилтанд хамгийн сайн хүрдэг гэдэг. Өөрийгөө хүндлэхэд зориулж торгон алчуур биедээ авч явахын ач тус олон. Яг хэрэг нь гарсан үед жирийн нэг амны цаасны оронд жинхэнэ торгон алчуур таны биед байвал хүмүүст эерэг сэтгэгдэл төрүүлэх болно.
Худалдан авах
Ray Ban Нисгэгч шил
Нарны хэт ягаан туяаны бүрэн хамгаалалттай, сонгодог нисгэгч шил энэ өвөл таныг ямар ч хурц гялбаанаас найдвартай хамгаална. Нүдний шилгүйгээр цастайд машин барих хэцүү байдаг шүү дээ. Харин энэ шилний хөх өнгө нь цастай, цэлмэг өдрүүдтэй сайхан хослож бүх зүйл сайхан харагдана.
Өвлийн солонгыг хар шилтэйгээр цастай үүлнээс харж болдог. Харин солонгон судалтай ороолт та зүүсэн байвал хэн бүхэн амархан анзаарч, танаас өнгөт мэдрэмж авна. Өвлийг илүү өнгөлөг өнгөрүүлээрэй.
Худалдан авах
Ноолууран ороолтыг монголоос авах олон шалтгаан бий ч бусадтай адилхан харагдах сул талтай. Тэр тусмаа Burberry-гийн ийм камуфляж хээтэй /өнгөлөн далдалалт/, дэгжин ноолууран ороолт байхад яагаад нэг нь онцгой зүйл сонгож болохгүй гэж?
Өглөө, оройдоо хүйтэн жолоо атгах тийм ч таатай зүйл биш. Зузаан, памбагар бээлийтэй гэвэл бас л тухгүй. Харин зөөлөн савхин гадарга, ноолууран дотортой Ralph Lauren бол хамгийн аятайхан сонголт байх болно.
Худалдан авах
The North Face Цасны бээлий
Бээлийтэйгээ ухаалаг утсаа удирдана гэдэг тун чухал. Мэдрэгчтэй бээлийнүүд ихэвчлэн нимгэн, хэт хүйтэнд өмсөхөд тохиромжгүй байдаг. Энэхүү бээлий усны хамгаалалттай HyVent гэх агаар солих, дулаан хадгалах горимтой тул идэр гурван ес ирэхээс өмнө амжиж аваарай.
Энэхүү ноосон бүрх малгайг өвөл өмсөх хэд хэдэн боломж байна. Нэгд зүгээр л ноолууран пальто, савхин хүрэм дээр нэг их чих даарахааргүй үед тавьж болно. Эсвэл жүчээнд очиж дөрөө давирмаар санагдвал өмсөөд гараарай. Мэдээж цагаан сараар ч жирийн бүрх малгайнаас ондоо байх болно.
Bose sound true iOS чихэвч
Хөгжимд дурлагчдад зориулж бүтээсэн, инноваци, тухтай байдлыг нэвтрүүлсэн гээд энэ чихэвчийг магтах олон шалтгаан бий. Цэвэр, тунгалаг дуугаралттай уг чихэвч iPhone, iPad, iPod-д зориулан гаргасан тул чихэвчнийхээ даралтаар тохируулдаг 10 гаруй үйлдлийг хийх боломжтой.
Худалдан авах
101 Artists To Listen To Before You Die' Book
Чимэглэлийн зураач Рикардо Каволо хүн бүхэнд амьддаа амжиж сонсох 101 уран бүтээлчийг санал болгожээ. Жагсаалтад Radiohead, Amy Winehouse, Nirvana, Daft Punk гээд урсгал бүрийн шүтээнүүд орсон бөгөөд үлдсэнийг нь номоос олж үзээрэй. Номонд мөн маш өвөрмөц, ганц хувь зургууд, онигоо, тэмдэглэл, жагсаалт зэрэг олон зүйлс орсон байгаа.
WILD AND WOLF Шатар, даалуу
Эрчүүд хэзээ ч тоглохоо больдоггүй. Зөвхөн тэдний тоглоом л өөрчлөгддөг гэдэг. Өвлийн урт оройг олдскүүл маягаар даалуу, хөзөр, шатартай өнгөрүүлж, цахим тоглоомноос түр ч болов татгалзаарай. Эднийг бараг халааслаад авч явж болох ба цүнхэнд ч бага зай эзлэнэ.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт