Микеле мундаг шүү
Энэ жил 79 нас хүрсэн, “Оскар”-д нэр дэвшиж байсан, Их Британийн гоц авьяастай жүжигчин Ванесса Редгрейв Gucci брэндийн 2017 оны аяллын цуглуулгын сурталчилгаанд оролцлоо
Зургаадугаар сарын эхэн өдрүүдэд Лондонгийн Вестминстерийн сүмд зохион байгуулагдсан Алессандро Микелегийн аяллын шоуг та бүхэн бидний бэлдсэн тоймоос сайн санаж байгаа биз ээ. Түүний цуглуулга Англи улсын панк болон Виктория хатны эрин үеийн готик хэв маягтай болсон юм. Нэг үгээр бол Gucci-гийн аяллын цуглуулга Англи улсад зориулагдсан хайрын захидал байсан билээ.
Уг цуглуулгынхаа сурталчилгааны зураг авалтыг Микеле дөнгөж саяхнаас эхлүүлж байгаа бөгөөд тэрбээр сурталчилгааны загвар өмсөгчөөр Жижи Хадид эсвэл Кендалл Женнер шиг залуу "It" охидыг биш, харин Их Британий театрын хатан хаан гэгддэг жүжигчин Ванесса Редгрейвийг сонгожээ. Редгрейв хэд хоногийн өмнө Английн "Chatsworth House" ордонд зохиогдсон зураг авалтад оролцож, зураг авалтынхаа үеэр Gucci-гийн албан ёсны Snapchat-ыг хөтөлж, шинэ сурталчилгааны хэд, хэдэн нууцаас дэлгэсэн байгаа.
Бусад Нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт
Редакторын Сонголт
Buro 24/7-гийн сонголт