2016 оны загварын ертөнц дэх арван гол үйл явдал

The Business of Fashion дүгнэлт гаргалаа

The Business of Fashion сэтгүүл 2016 онд загварын ертөнцөд өрнөсөн арван гол үйл явдлыг багцлан жагсаалаа. Жагсаалтын нэгдүгээр байрыг Burberry брэндийн үйл ажиллагааны шинэ бодлого эзэлсэн байна. Хоёрдугаар сард тус брэндийн бүтээлч захирал Кристофер Бейли олон нийтэд мэдэгдэл хийж, Burberry загварын ордон одооноос эхлэн жилд хоёр цуглуулга гаргах болсноо хэлсэн юм. Түүгээр ч барахгүй дизайнер брэндийн цуглуулга цаашид эрэгтэй, эмэгтэй гэсэн хязгаарлалтгүй дундын болж, "see now buy now" концепцийн дагуу загварын шоу зохион байгуулагдаж дуусмагц бүхлээрээ худалдаанд тавигдаж байхыг мэдэгдсэн байгаа.

2016 онд өрнөсөн хоёр дах чухал үйл явдал бол дизайнер Раф Симонсын Dior ордноос гарч, Calvin Klein-рүү шилжсэн шийдвэр юм. Гуравдугаар байранд Кейт Моссын өөрийн гэсэн загварын агентлаг нээсэн үйл явдал бичигдэж, харин дөрөв ба тавдугаар байруудыг Эди Слиманы Saint Laurent-оос гарсан, мөн Мария Грация Кьюри-гийн Dior ордны бүтээлч захирлаар томилогдсон хүний нөөцийн өөрчлөлтүүд эзэлжээ.

Сэтгүүл мөн энэ оны турш өндөр амжилт гаргасан дизайнер Демна Гвасалия ба түүний нэрийн брэнд Vetements-ийг онцолж, Gucci-гийн борлуулалтыг хэд дахин өсгөж чадсан Марко Биццаррийг үнэлсэн байна. Жагсаалтад түүнчлэн Nasty Gal вебсайтын дампуурал ба Жастин О'Ши-гийн Brioni-гоос гарах болсон шийдвэр дурдагджээ. Сэтгүүлийн гаргасан бүрэн жагсаалтыг эндээс үзэх боломжтой.

Buro.Mongolia

2016-12-23, 12:00

  • Зураг: